Posts

Showing posts from 2007

Xmas

When the difficult times come to us, i know we have to look for a good things from that situation. At least we learn something from our mistakes. But what if it is not only a mistake but a big failure? What should i do? i need some time to restore my almost everythings. And i know i can't do this alone, and need someone to carry me on till i stand on my feet again. Thought that she's the one, but she's far away from me. i just want to be with her (i mean her) for this xmas. but don't know who she exactly is. It's bad :-.(

Сүүдэрт хүйтэн байна

Учир шалтгааныг нь мэдэж байвч хүн зарим зүйл дээр тэсэхийн аргагүй их уурладаг нь харамсалтай. Хүн заавал алдаж байж суралцах албатай гэж үү? Бусдын алдаанаас суралцах нь мэргэн хүний зан биш бил үү? Мэдэж байвч мэдрэхийг илүү их хүсэх нь хүний төрөлх зан бололтой. Анхны хүмүүсийн хувьд аваад үзэхэд тэд тэр модноос жимс идэж болохгүйг хамгийн сайн мэдэж байсан. Бурхан ховдог 2 хүнээс өөр хэндээ ч сануулах вэ дээ. Гэтэл тээд л амсмаар санагдаад, хальт ятгагдаад идэж л байдаг. Одоо үед ч гэсэн хүүхдүүдийг аль бага байхаас нь эхлээд архи, тамхи бол их хортой, муу зуршил шүү гэж сануулсаар байтал өсвөр насныхаа нартай өдрүүдийн аль нэгэнд нь тэднийг хэрэглээд үзчихсэн л байдаг шүү дээ. За цаашлаад дурлал гэдэг их адармаатай зүйл болохыг кино, дуу шуу, ном зохиол, тэр байтугай амьд жишээн дээрээс хүртэл байнга сонсдог хэрнээ өөрөө эвтэйхэн дурлачихгүй байнга шархдаж явах юм. Тийм ч болохоор бараг л хүн бүрийн анхных нь хайр бүтэлгүй байдаг биз. Хэрэв хүнд программ суулгачихдаг байсан ...

Энэ ч гэсэн зуурдынх

Хэзээ нэгэн цагт танд хэнд ч итгэхэд хэцүү юм шиг санагдаж байсан үе бий юу? Ойр гэж бодож байсан бүх зүйл хол, минийх гэж сэтгэж явсан бүхэн хүнийх, ирээдүй минь гэж зүтгэж хийсэн зүйлс үнэндээ хоосон болох үед танд ямар сэтгэгдэл төрөх вэ? Үнэнийг хэлэхэд надад яг одоо яг л ийм байна. Хүн бүрийг өөр шигээ гэж эндүүрч явсан маань миний хамгийн том алдаа байж. Хамгийн ойр байгаа хүн л хамгийн хүчтэй цохидог гэсэн аймшигтай үнэн үгийг нээг их тоодоггүй байсан би энэ бүхний дараа нэг л сонин байдалд орчихоод гарч чадалгүй өдийг хүрчихлээ. Юу хийхээ бодож хэсэг явлаа, одоо хэнд итгэх билээ гэж бас баахан тээнэгэлзлээ. Ийм үед ганцаараа байх шиг утгагүй юм байхгүй юм байна, үгүй тэгээд өөр хэнтэйгээ ч байх билээ би. Гэхдээ тэр үед надад бас хөөрхөөн юм бодуулчихсан нэгэн түүх бас бий. Юу гэхээр Израйлийн хаан Соломон дэлхийн хамгийн мэргэн хүн байсан гэгддэг бөгөөд түүний хуруунаас нь хэзээ ч салдаггүй нэгэн бөгж түүнд байжээ. Бөгжин дээр “Бүх юм зуурдынх” гэсэн бичиг байсан ба Соломон яма...

10 сарын 6

Тээр нэг жилийн тээр нэг сайхан намрын нартай налгар өдөр хорвоо дэлхий дээр Эрхэмбаяр миний бие аав Батсүрэнгийнхээ отгон хүү нь болон мэндэлж хүн болох амьдралынхаа гарааг эхэлсэн юм. Тэр мөчөөс хойш сайнтай муутай хорвоогийн өдрүүд ээлжилсээр аль хэдийн 19 жил өнгөрснийг бодохоор хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй ээ, эрхэм хүндэт уншигчид аа. Би гэж хүн ганцхан жилийн дараа 20 нас хүрэх гэж байдаг... Мэдээж жилд ганцхан болдог болохоороо төрсөн өдөр хүн бүрт гоё л байдаг байх. Хүмүүс бэлэг өгөөд л, баяр хүргэсэн мессежүүд цувраад л, энэ жил бүр намайг төрлөө гээд анхны цас хүртэл орчих шиг болсон шүү. Энэ мэтээр төрсөн өдрүүд цуварсаар 60 гарсан өвгөн болох цаг минь ойрхон ч юм шиг санагдана. Төрсөн өдөр хичнээн баярын өдөр ч гэсэн бас нөгөө талаараа хүн бүрт өөрийнх нь зорилгыг сануулах гэсэн Бурханы нэг мэргэн арга ч гэлтэй... Учир нь би олоон жилийн өмнө тэр л зорилгыг ертөнцөд гүйцэлдүүлэхийн тулд энэ л өдөр уйлан байж өөрийнхөө ирснийг зарласан билээ. Тиймээс хүн бүр /на...

Ерөнхийлөгчид бичих захидал (2-р хэсэг)

Энэ өдрийн мэндийг хүргэе. Ширээнийхээ ард тухлан суугаад би хэсэг зуур хайртай монгол орныхоо тухай бодон суулаа. Эх орон минь ямар сайхан юм бэ гэж бодож өссөн миний багын бодол одоо хүртэл хэвээрээ ч өөр өнцгөөс харахад эх орон, ард түмнээ өрөвдөөд байх юм. Наймхан зууны тэртээ дэлхийн талыг эзлэн сууж, их гүрнүүдийг өмнөө сөхрүүлэн түүхийг сэлмээрээн сийлж явсан монголчууд одоо ямар хүмүүс болчихоод байгааг хараад юу биднийг ингэтлээ гундаав гэхээс өөр бодол орж ирэхгүй нь. Хөөрхий миний ард түмэн нар мандахдаа тэдэнд ямар сайхан өдөр бэлэглэдгийг, тэнгэр цэлмэхдээ орчлон ертөнцийн талаар юу гэж дуулдагийг мэдрэх ч сөхөөгүй өдөр тутмынхаа өрөвдөлтэй амьдралдаа зууралдан баргар царайлан алхацгаах юм. Аргагүй шүү дээ тэдний нүдийг нь таглаж, чихийг нь бөглөчихөөд амласан замаасаа өөр газраар дагуулж яваад байгаа юм чинь. Төр гэсэн том аппарат төсвөө хэдэн зуун тэрбумаар нь батлаж байхдаа ард түмнээ боддог эсэх дээр итгэлтэй байдаг хүмүүс монголд хэд байгаа бол? Амьдралын баталгаа бай...

Бараан зүйл

Image
Өөртөө тохиолдсон онцгүй зүйлээсээ ойлгосон онц зүйлээ хуваалцъя. Саяхан агаар амьсгалах гээд Зайсан толгой гарав. Уух юм тэндээсээ аваад, цангасан байсан юм болов уу нилээн их уув. Юм яриад, инээлдээд л , ам нь хатаад уугаад байв би. Тэгээд орой ч байсныг хэлэх үү зайсангаас буугаад хамт байсан найзуудаа гэрт нь хүргэж өгөөд явж байтал нөгөө уусан юмны маань гор гарч тэрхэн үед миний хамгийн эхний хэрэгцээ бие засах болж хувирав. Уг нь гэр хүртэл гайгүй байх гэж бодож байсан чинь тийм биш болох нь тодорхой болсноор түгшүүрийн байдал зарлалаа. Улмаар булан тойроод асуудлыг шийдвэрлэчихэв. Надад ямар онцгүй санагдаж байсан гээч. Нийгмийн хог шаарнууд л арчаагүйгээсээ болоод тийм зүйл хийж явдаг гэж боддог байсан би өөрөө тэр зүйлээ хийгээд явж байх юм. Дараа нь 5-р сургуулийн ард хэсэг найзуудтайгаа хөл бөмбөг тоглоод байж байхдаа тэр хавьд байсан хогийн савны ойр хавьд хүмүүс бие засдаг болохыг үнэрээр нь шууд ойлгов. Ойр хавыг нь ажиглалаа. Хүний нүднээс халхлачихаар том хогийн савнаа...

Баянхошуу

Image
Нэгэн сайхан нартай өлөр хэдэн гадаад найз нартайгаа зураг дарахаар Баянхошууг зорив. Урьд нь тэнд очиж байсан ч би зүгээр л машинтайгаа замаар нь яваад өнгөрчихдөг байв. Тиймээс тэндээс яг юу хүлээхээ мэдэхгүй байсан ч таксинаас буугаад хамгийн түрүүнд нүдэнд харагдсан зүйл бол "Чимээгүй хот" байлаа. Манай хэд ч надаас тэр чулуунууд юу болохыг асуугаад эхлэв. Хил залгаа орших чимээгүй хотдоо бид дэндүү ойртжээ. Адаглаад л ёс суртахуун, өвөг дээдсийнхээ шарилыг хүндэтгэдэггүй юм аа гэхэд өөрсдийнхөө эрүүл мэндийг боддог болоосойдоо монголчууд минь... Улмаар цаашлаад арай жаахан өндөрлөг газар луу явцгаах замд есөн жорын хог новшоор дүүрсэн жалга тааралдав. Хүмүүс хажуугаар нь дээш доош тоох ч зүйлгүй алхацгааж бүр болоогүй дээрээс нь нэмэрлэж харагдах юм. Хажууханд нь бидний ирээдүй болсон хүүхдүүд шороотой хутгалдан тоглоцгооно. Энэ хэсэгт нийслэлийн тохижилтынхон ажлаа хийдэггүй бололтой... Эсвэл энэ хэсгийнхнийг хог хаядаггүй хүмүүс гэж боддог ч юм уу ямартаа ч дүүрэн ...

Гайхшрал

Булан тойроод хэн хүлээж буйг мэдэхгүй энэ хорвоод хүмүүс юунд итгэж амьдардаг юм бол? Хүмүүсийн тархи хэрхэн ажилладагийг гайхаад гайхаад барахгүй нь. Хүн бүр л өдөр тутмынхаа амьдралын төлөө тэмцэж, хоолоо олж идэхийн төлөө зүтгэдэг ч эцэстээ тэр амьдрал гэж яриад байгаа зүйл маань хаашаа очиж дуусах гээд байгаа юм? Эсвэл бүр дуусахгүй үргэлжлээд л байдаг юм уу гэсэн энгийн асуудлаа бүрэн ойлгоогүй байж наагуурх жижиг асуудалтайгаа л зууралдаад явцгаагаад байх шиг санагдах юм. Хэрэв бид том зорилгоо олж хараагүй бол яаж жижигхэн зорилтуудаа бүрэн утгаар нь харж чадах билээ? Нөгөөтэйгүүр жижигхэн зорилтуудаа хялбархан амжуулчихаж чадахгүй байж яаж том том яриад байгаа зүйлээ ажил хэрэг болгож чаднаа? Ийм л энгийн асуудал нийгэмд маань томоос том чөдөр тушаа болж байгаа мэт санагдаж энэ талаар өөрийн зарим бодлыг бичмээр санагдлаа. Миний бодлоор хүн өөрийгөө өсвөр наснаасаа эхлэн илүү ихээр хүн гэдэг утгаар харж эхэлдэг. Мэдээж үүнээс өмнөх бага балчир насанд орчлонтой танилцаж хүний...

Гэмшиж байна

Бага байхдаа /7-р ангид/ би англи хэл сурахаар Сантис гээд тэр үедээ бас овоо үнэтэй курсэд Ачаа найзтайгаа хамт сурсан юм. Тэр үед жаахан байсан болоод ч тэр үү яагаад ч юм хичээлээ нээг их хийгээгүй юм. Дандаа хоцорч хичээлдээ очно, гэрийн даалгавраа бараг өгөхгүй, хамт сурдаг банди нартайгаа хичээлийн дундуур байнга яриастай. Тэгээд урсгалаараа явсаар байгаад 3-р түвшинг нь дүүргэчихэв. Аав маань ч их баярлаж, хүүгээ англи хэлтэй болж байна гэж бодоод их л баярлаж байсан юм. Бүр аавын найз нар нь хүртэл курсээ амжилттай төгслөө гээд мөнгөөр хүртэл шагнаж байсныг санаж байна. Амжилттай ч гэж дээ хөөрхий 72 ч билүү нэг тиймэрхүү хөгийн дүн. Улмаар орой гэртээ ирээд эгч нарт аав миний сертификатыг үзүүлээд бахархан ярьтал хэл устай эгч нар минь багшийн бичсэн тодохойлолтыг уншаад аавд орчуулаад өгөв. Би ч гэж би бантсан нүүрэндээ чимээгүй суусаар, аав ч чимээгүй нэг л урам нь хугарсан байртайгаар “Өө чи ийм байсан юм уу?” гэсэн ганц л асуулт асуугаад өрөөрүүгээ яваад өгөв. Яг тэр үед м...

Элсний нүүдэл

За би дөнгөж сая 2 найз, мөн өөрийн сайн охинтойгоо хамт гадуур рекламаараа зодож байгаа “Элсний нүүдэл” гэсэн агуу нэртэй киног үзчихээд орж ирээд үүнийг бичиж сууна. Яахав ээ хүний хийсэн юмийг юу ч хийгээгүй байгаа би шууд муулах жаахан муухай л юм, гэхдээ өөрт төрсөн сэтгэгдэлээ сайнтай муутай нь бичье. Шаргын говийн 3 охин хотод орж ирээд өөр өөрийн замаар амьдралыг туулан, жаргал зовлон бүхнээ хамтдаа хуваалцаж амьдрахын төлөө тэмцэж байгаа нэг жил орчмынх нь амьдрал гарах шиг боллоо. Одоогийн монголын залуучуудын дунд тулгамдсан асуудал болох хүсээгүй жирэмслэлтийн сүүдрийг гол гурван дүрийнхээ 2 дээр нь дусаачих юм. Гэхдээ нэг охин нь жирэмсэлснийг нь хойлог би ухаарч амжихаас минь өмнө сайн залуутайгаа унтаад, нөгөө залуу нь хаяаад өөр охинтой сүүлрээд, тэрэнд нь гомдож өөрийнх нь болохгүйг ухаарсан анхны хайраасаа олсон анхныхаа хүүхдээ гялс авхуулаад тэрийгээ сонирхуулах гэж тэр залуутай Сүхээ ахын өөдөөс харсан Тэмка ахын хөшөөний урд сийх ч үгүй ярилцаад зогсож байх юм...

Bugsana almighty

Бүхнийг чадагч. Аая аймар лаг сонсогдож байна гээл үү. Хэрэв та жаахан ч гэсэн кино сонирхдог бол bruce almighty мөн evan almighty гэдэг 2 сайн киног лавтайяа үзсэн биз ээ. Гэтэл надад хэрэв би түүний оронд бурхан болчихвол яах байсан бол гэдэг бодол маш хүчтэйгээр орж ирэв. Хүн чинь бас Бурхан шиг байх дуртай юм байна лээ. Тэгээд баахан л юм бодлоо, дотроо ч баахан инээлээ. Яван явсаар энэ бичлэгээ хийхээр боловоо би. Хэрэвээ би Бурхан байсан бол яах байсан юм бол? Надад орчлон ертөнцийн хамгийн дээд эрх мэдэл өгөгдсөн байна гээд төсөөлдөө. Ёстой л нөгөө "I've got a power" гэдэг л болно байхдаа. Ерөөсөө л хүсэл болгоноо биелүүлэх бүрэн боломжтой болчихлоо шүү дээ. Хүмүүсийн залбиралд хариулна, өөрийнхөө ажлаа хийнэ, ар гэртээ цаг гаргана гээд бүүр одоо амжихгүй байгаа зүйлс дээрээс 85 юм орж ирэхээр би лав бүр яг боож үхэх байхаа. Гэхдээ юу гэхээр Бурхан надад өөрийн чадвараа өгөөгүй ч харин өөрийн даалгаврыг надад өгсөн гэдгийг би мэдэж байна. Энэ гайхамшигт ертөнц дээр...

Ерөнхийлөгчид бичих захидал (1-р хэсэг)

Сайн байна уу? Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай. Монгол улсын жирийн иргэний хувьд Монгол төрийг удирдаж байгаа таньд хандаж өөрийн бодлыг бичье. Монгол орон үнэхээр сайхан орон, монгол хүмүүс ч үнэхээр сайхан хүмүүс. Дэлхий дээр монгол шиг ийм гайхалтай сайхан улс байхгүй гэдэгт би монгол хүнийхээ хувьд бат итгэлтэй байдаг. Гэвч эх орны минь өнгө гундаж, хүн ардынх нь нүдэн дэх гал бөхөж байгааг өдөр өдрөөр харж байгаа би үүнийг зүгээр хараад сууж үнэхээр чадахгүй нь. Гудамжинд тамхи ширхэглэн зарж өдрийн хоолоо олж идэж байгаа эмээг харахдаа, автобусны буудал дээр хэвтэх залуу сайхан монгол эрчүүдийг харагдаа, хажуугаар нь өнгөрөх надаас хэдхэн төгрөг өгчихөөсэй гэж хардаг бяцхан хүүхдүүдийг харах тоолонд миний дотор ямар хэцүү болдог гээч. Та ч яахав чухал ажилтай мянга мянган хүний замыг хаан байж төв замаар Mercedes Benz хөлөглөн давхидаг болохоороо энэ бүгдийг ажиглан харж төдийлөн амждаггүй бололтой. Гэвч өдөр тутам ийм амьдрал дунд алхаж, аж төрж байгаа ард түмэн минь та...

Сэлбэ

Бага байхад манай нэг ахынх Дамбадаржаад амьдардаг байсан юм. Зун хааяа би тэднийг очиж хонодог болхоор өдрийн цагаар тэр хавиар халтар болтолоо тоглоно, тоглохоороо гол бараадана гэсэн үг, гол бараадахаар чинь тэгээд л жараахай энэтэр гээд л залуу цагийн минь бас ч овоо хэдэн дурсамж Сэлбэ голтой холбоотой л юмсан. Гэтэл саяхан хичээлээсээ тараад явж байтал Арслантай гүүрний доогуур ус урсаагүй байхыг хараад шал сонин санагдав. Балчир байхдаа сэлж байсан гол маань надаас өмнө бүүр нилээн өргөн, гүн байсан сурагтай. Яагаад байхгүй болчихов оо гэвэл ер нь бидэнтэй л холбоотой асуудлууд яригдана гэж бодхоор бүр дургүй хүрч дуусах юм. Одоо Сэлбэ нь, дараа Туул , үргэлжлээд Хараа, Ерөө гээд мянга мянган гол горхи хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болж устан үгүй болж байгаа нь үнэхээр харамсалтай. Үүнийг эмгэнэл гэж хэлэхэд ч багадна. Үүний төлөө санаа тавих ёстой хүмүүс гэж байдаг л баймаар, гэвч хаана юу хийгээд яваад байдаг юм бүү мэд. Саяхан бас Туул голын бүх загас эрэг дээрээ...

Өөр юм...

Хүн төрөлхтөнд хоол тэжээл, мөнгө төгрөгнөөс илүүтэйгээр хамгийн хэрэгтэй зүйл бол хайр гэж хувьдаа боддог. Хүн өлсөж болох ч хоол идээд гэдэс нь цадчихна, хүн мөнгөөр дутаж болох ч хөдөлмөрлөөд баяжчихаж болно. Гэтэл хүн хайраар дутсан үедээ тийм амархан үүнийг олчихож чадна гэж үү? Би лав тэгэж бодохгүй байна. Хамгийн чухал нь хүнээр хайрлуулахын тулд хүнийг хайрлаж чаддаг байх хэрэгтэй мэт санагдана. Бараг л бүх хүн энэ асуултыг өөрөөсөө асууж, ихэнхи уран бүтээл, дуу хөгжим энэ л асуудлыг хөндөн, хайр гэж яг юу юм бэ гэдгийг тайлбарлахыг оролддог ч яг үнэндээ ойлгосон хүн хэд байдаг бол? Мэдээж хайр гэж юу болохыг бүрэн утгаар нь төгс ойлгоно гэж байхгүй ч хүмүүс бид ядахдаа зөв гадарладаг байсан бол ямар сайхан бэ. Миний мэдэхээр хайр өөрөө бас олон төрлийн байдаг. Гэвч ерөнхийд нь өөрийгөө хайрлах, өрөөлийг хайрлах гэж 2 хэсэгт хувааж болох юм шиг санагдав. Өөрийгөө хайрлах хайр хэт ихсэх үед өөрөөр хэлбэл туйлшлах үед хүн хувиа хичээсэн бэртэгчин болж хувирдаг болохыг бид олон ж...

Next

Өчигдөр би Next гэдэг нэртэй Nicolas Cage–ийн тоглосон адал явдалт киног үзлээ. Хэрэв та уг киног үзсэн бол яг ямар үйл явдал гардгийг мэдэх байх харин үзээгүй бол гялс тайлбарлаад өгье. Гол дүрийн залуу маань багаасаа л ирээдүйд болох 2 минутыг урьдчилан хардаг далд авъяастай ба өөрийнхөөсөө гадна бас нэг эмэгтэйг хамт хардаг байна. Тэрээр үргэлж тэр эмэгтэй хэн болох, ямар учиртай болохыг мэдэхийг хичээдэг, гэвч түүнтэй уулзаж хараахан амжаагүй л явна. Мөн өөрийн далд авъяасаа ашиглан илбийн тоглолт үзүүлдэг байв. Гэвч нэг өдөр казино тоглож байгаад 2 минутын дараа хүн алах байсан өөр нэгэн залууг зогсоосноороо цагдаа нарын анхааралд өртөнө. Улмаар түүнийг ашиглан цөмийн зэвсэг дэлбэлхээр завдаж буй хэрэгтнүүдийг барихыг оролдох авч өөрийн чадвараа ашиглан тэднээс байнга бултаад байна. Үйл явдал өрнөсөөр хэрэг улам төвөгтэй болон нөгөө хайртай эмэгтэй нь хүртэл хутгалдан, бүх зүйлд хүссэн хүсээгүй оролцохоос өөр аргагүй болно. Тэгээд хосгүй чадвараа ашиглан баахан бужигнуулж бужигнуу...

Зүрх

Хүүе та минь. Цаана чинь зүрхийг санах ойтой гээд яриад байна шүү. Миний мэдэхийн тархи мэдрэлийн систем л ой тогтоолт, санах ойтой байдагсан. Гэтэл саяхан иймэрхүү зүйл сонсоод би их л сонин болов. Гэхдээ юу гэхээр хүнд зүрх сэтгэл байдаг гэсэн бодол минь улам бүр батлагдсанд би их баяртай байна. Хамгийн гоё нь хүмүүс бие биенээ 3м дотор зүрхээрээ мэдэрч чадна гэсэн бас өөр нэгэн зүйл гарч ирэв. Тархи бол бидний хүлээн авч байгаа мэдээлэлд анализ хийн орчныг дүгнэн, тухайн хүнийг доторхойлж, бас хадгалж чадна. Харин зүрх хоорондоо ямар мэдээлэл дамжуулж биесээ мэдэрдэг юм бол? Зүрхийг бид ямар үүрэгтэйг бодъё. Хамгийн эхлээд зүрх бол цусны эргэлтийн хамгийн чухал эрхтэн бөгөөд зүрхгүйгээр хүнийн амьдаар нь төсөөлөх боломжгүй, өөрөөр хэлбэл хүний амин чухал эрхтэн. Нөгөөтэйгүүр бид хайр дурлал, хүнийг хайрлах хайрыг зүрхнээс ундардаг гэж үздэг билээ. Зүрх хайрладаг, зүрх уйлдаг, зүрх баярладаг, зүрх бялхдаг, зүрх дутдаг, зүрх шархалдаг. Тэгэхээр энэ амин чухал эрхтэн маань зүгээр нэг...

Уучлал

Хэрэв хэн нэгэн чиний нэг хацрыг чинь алгадвал нөгөө хацраан тавьж өгөх зарчим оршин байдгийг та мэдэх үү? Үүнийг бид уучлал гэж хэлдэг юм. Уг үгийн утга нь хийж байгаа үйлдэлдээ биш зарчимдаа байгааг сайн бодох юм бол бид ойлгоно. Гэвч одоо бодит байдал үүнээс шал өөр байна. Хэрэв чи намайг цохивол би чамайг цохино, алгадвал алгадна, хайрлавал эргүүлээд хайрлана. Ерөнхийдөө бол хариутай бол бариутай гэсэн зарчим нилээд газар авчээ. Өшөө хонзон үзэн ядалт, үүрдийн өрсөлдөөн, харгис хэрцгийлэл үүний томоос том илрэл мөн. Яг үнэндээ намайг хайрлавал би чамайг хайрлана гэж хэлж байвал би лав үүнийг хайр биш гэж хэлнэ. Дээхэн үед би нэгэн түүх сонсож байснаа санаж байна. Герман улс зүүн, баруунд хуваагдсан байсан тэр л үед үзэл суртал, үзэн ядалтаар дүүрэн зүүнтэнгүүд хотынхоо хамаг байдаг муу муухай, хог шаар, хэрэггүй бүхнээ цуглуулаад тусгаарлаж байсан ханаа давуулаад орхичихож гэнэ. Өдөөн турхирах үйлдэл хийсэн тэд бахдалтай нь аргагүй хариу үйлдэлээ хүлээж байсан биз. Харин хэд х...

Хариуцлага

Намайг итгэмээргүй зүйл яриад эхлэх үед нэг найз маань үргэлж “Чи ээжийнхээ нэрээр амлаж байна уу” гэж дандаа асуудаг. Үнэн хэрэгтээ ээжийн минь нэр минийх биш болхоор би үгүй л гэж хэлдэг. Гэхдээ ярьсан зүйл маань харин үнэн байх нь элбэг. Хэлсэн зүйлдээ би хариуцлага хүлээхгүй бол ээжтэй минь тооцоо бодох гэж тийм юм асуудаг юм болов уу гэж дотороо би боддог юм. Учир нь одоо цагт хүнд битгий хэл өөртөө ч итгэхэд хэцүү болчихоод байна гэж хүмүүс ярьцгаадаг шүү дээ. Гэхдээ энд нэг буруу зарчим яваад байгааг бид анзаарах хэрэгтэй. Хамгийн түрүүнд хүмүүс бид нэгэндээ итгэх хэрэгтэй, нөгөө талаас бас итгэлийг нь даах хэрэгтэй. Харамсалтай нь итгэл даадаг хүн цөөхөн байдаг болхоор заавал амлалт гэж ямар нэгэн юм хэлдэг байх л даа. Дээхэн үеийн монгол эрчүүд их гүндүүгүй байсан гэж ярьцгаадаг. Тэр нь их цөөхөн үг хэлдэг, хэлсэн үгэндээ яс хүрдэг зэргээр илэрч байсан гэж би бодож байна. Үүнийг би орчин үеийн хэлэнд “ХОНШООРТОЙ” гэж хөрвүүлээд байгаа бөгөөд энэ үгээ ч байнга хэрэглэдэг болно....

Галт тэрэг

“ Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол” гээд л жаахан байхдаа дуулаад гүйдэг л байлаа. Өөрийнхөө багын албумаа үзэж байхдаа шүдгүй хэрнээ дуу дуулаад концерт тавьж байсан нилээн инээдтэй зургаа хараваа би. Тээд ямар дуу байсан юм бол гэж бодоод багын явдлаа дурстал энэ дуу хамгийн түрүүнд аманд орж ирсэн юм. Тэр галт тэргэнд хүн бүхэн яагаад суухыг тэгтлээ хүснэ гэж? би өөрөөсөө асуув. Галт тэрэг биш юм аа гэхэд цаг хугацааны машин ч юм уу, эсвэл өөр ямар нэгэн зүйл бүтээгээд өнгөрсөн үедээ очих нь хүн төрөлхтний туйлын хүсэл байсаар ирсэн, байх ч болно гэж би бодож байна. Тэгвэл яагаад хүмүүс заавал юмсыг төгс байлгахыг хүсдэг юм бол? Ямар нэгэн байдлаар өөрт нь таалагдахгүй байсан зүйлсийг өөрчлөх гэж оролдох шаардлага үнэхээр байна гэж та бодож байна уу? Энэ нь хэзээ ч боломжтой биш гэдэг нь тодорхой байхад хүртэл үүнийг бодсоор байх эсэх нь таны л хэрэг. Надад өнгөрсөн үедээ харамсах зүйл чамгүй их байдаг. Бодох үед өөрийгөө үзэн ядмаар санагддаг тийм ч зүйл м...

Хэцүү мөч

Хүнд хэцүү мөч тулгарахад хүн заавал хэн нэгэнийг үгүйлдэг юм байна. Амьдрал үргэлж дардан байна гэж юу байхав. Хэн нэгэн амьдралын утга учрыг оллоо гээд, ямар нөхцөлд юу хийхийг мэддэг байлаа гээд түүнд тэр нөхцөл нүүр тулахгүй гэсэн үг ердөөсөө биш юм байна. Миний амьдрал дөнгөж эхлэж байгаа ч надаа үзэж туулсан, бодож тунгаасан зүйл чамгүй их байна. Тиймээс ч тантай хуваалцан суунам. Яг үүнийг бичиж байхад миний дотор их олон зүйл болж байна. Үл ойлголцол, ганцаардал, гомдол, бухимдал, хүнд шийдвэрүүд гээд л нилээн олон зүйл дунд төөрчихөөд яваад байгаа мэт сэтгэгдэл надад төрөөд нилээдгүй хугацаа өнгөрлөө. Ямар ч байсан амьдрал их сонирхолтой гэсэн миний үзэл бодол ердөөсөө өөрчлөгдөөгүй байна. Хамгийн гоё нь энэ олон зүйлээс би олон зүйлийг сурч төдий чинээгээрээ туршлага минь зузаарч байх шиг. Нэгэн амжилтанд хүрсэн хүнээс залуу ажилтан нь асууж л дээ ... Та яаж ийм өндөр амжилтанд хүрээ вэ? Энэ бүхний чинь гол нууц нь юу байв аа гэж? Нөгөө хүн ч хариулж... “Энэ бол ухаалаг ...

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй.

Би хааяа өрөөндөө өөрийнхөө орон дээрээ дээш харан хэвтэж ирээдүйнхээ талаар мөрөөдөн хэвтэх дуртай. Яг тэр үедээ хамгийн дуртай дуунуудаа сонсоод амьдрал минь ер нь ямар байх бол, би хэрхэн амьдарч, ямар амжилт гаргаж, юу бүтээх бол гээд л гоё гоё зүйлийг бодох ямар сайхан байдаг гээч. Үүнийг л би мөрөөдөл гэж нэрлэдэг. Зарим хүмүүс үүнийг хэзээ ч бүтэхгүй зүйл хэмээн одоо байгаа зүйлээ л харж амьдрах нь дээр гэж ярьцгаадаг. Тэр байтугай мөрөөдөж буй хүнийг “Чи сэрүүн байна уу” ч гэж ёжлох шиг. Гэвч миний бодлоор хүнд байх хамгийн чухал зүйлсийн жагсаалтад нилээн дээгүүр жагсах эд бол энэ мөрөөдөл мөнөөсөө мөн. Амьтад юу мөрөөддөг талаар төсөөлж үзлээ л дээ. Нохой бол амттайхан яс, муур бол mickey mouse ч юм уу ер нь нэг тиймэрхүү л зүйлс байгаа байх. Харин хүн та юу мөрөөддөг вэ? Хорвоо дээрх хамгийн ухаалаг амьтан болон утга учиртайгаар мэндэлсэн хүн та амьд явах хугацаандаа юуг мөрөөдөж, түүндээ хүрэхээр төлөвлөсөн бэ? Иим ийм зүйл байна, энэнд нь тэдэн жилийн дараа хүрнэ, энийг...

Би хэн бэ?

“ Би хэн бэ?” гэдэг нэртэй Жэки Чэний тоглосон аягүй давгүй киног бага байхдаа үзэж байснаа санаж байна. Тэр өөрийнхөө хэн гэдгийг, бүр ямар нэртэй гэдгээ ч ослоос болоод мартчихсан учраас хүмүүс түүнийг “Би хэн бэ?” гэж дууддаг болчихдог. Африкийн зэрлэг хүмүүсийн дунд гол дүр маань хэн гэдгээ бодоод бодоод олдоггүй учраас өөрийгөө олохоор аянд гарснаас уг киноны үйл явдал эхэлж улмаар бөөн бөөн адал явдалтай учиран амь нас нь хүртэл аюулд орон байж үнэхээр хэн юм бэ гэдгээ мэдэж авснаар кино төгсдөгийг та сайн санаж байгаа байх. Тэгвэл би хэн юм бэ? 1988 оны 10 сарын 6 нд орчлонд мэндлээд эцэг эхийн халамжинд хүн болж торнин 10 жилээ төгсөөд их сургуульд сурч буй, олон найз нөхөдөөр хүрээлэгдсэн, саваагүй нэгэн хүү Эрхмээ чухам хэн юм бэ? Сурч боловсорч, амьдран сууж, оршин тогтнож байгаагийн минь эцсийн зорилго юу юм бол? Асар их мөнгө олоод баян цатгалан амьдрах уу? Эсвэл од болон гялалзаж бусдыг манлайлж явах уу? Оронд нь зүгээр л сайхан гэр бүлтэй болоод нам жим амар тайван яв...

Мөнгө амьдрал дээр тогтдог

Би хэдийгээр тэгтлээ олон наслаж үс толгой маань бууралтаагүй ч уулзаж нөхөрлөж явсан, амьдрал аз жаргалаа хуваалцаж явсан хүний тоо бас тийм ч цөөхөн гэж бодохгүй байна. Олон төрлийн хүний олон төрлийн үзэл бодлыг ч хангалттай сонсож харж байна. Ялангуяа өөрийнхөө үеийн залуусын нийтлэг санаа, ертөнцийг үзэх үзлийн талаар би нилээн хэдэн зүйл ярьж чадна гэдгээ мэднэ. Харин хамгийн онцгүй харамсалтай ч гэхээр нэг зүйл нь одоо үеийнхэн мөнгөний үнэ цэнийг хэтэрхий мэдрээд, тэрэндээ сохрон амьдралын бусад баяр баясгалан, үнэт зүйлсийг орхигдуулаад байгаа нь надад их харагдаж байна. Тэд мөнгийг хайрлаж, мөнгийг шүтэж амьдарч бараг амьдралынхаа зорилго болгожээ. Үнэхээр мөнгө үнэ цэнэтэй юу гэвэл тийм шдээ. Мөнгөнөөс болж хүмүүс нэгнээ хороож байна, мөнгө олохын төлөө өдөр шөнөгүй зүтгэж мөнгө л байхгүй бол амьдрал утгагүй мэт аашилдаг болсон энэ цагт мөнгө үнэхээр үнэ цэнэтэй ажээ. Гэтэд бид мөнгийг ямар үнэ цэнэгүй зүйл вэ гэдгийг бас санах цаг аль эрт болсон мэт. Дэлхий дээр хөрөнгийг ...

Автобусны зогсоол

Би яг одоо автобусны буудал дээр байна. Миний хажууд надтай хамт таньдаг таньдаггүй олон хүн зогсоно. Бүгд л өөр өөрийнхөө автобусыг хүлээн тэвчээртэй хүлээнэ. Би амьдралаа тунгаан бодох үед надад нэг иймэрхүү дүрслэл төрсөн юм. Амьдрал гэдэг их аянд хүн гэдэг оролцогч болон мэндэлснээсээ хойш аав ээжийнхээ сууж байсан тэр л автобусанд сууж явсаар аль хэдийнээ 18 жил өнгөрчээ. Гэвч дасал болсон автобуснаасаа бууж өөр чиглэлийн тэргэнд суух ёстой нь уг аяны маань хатуу нэгэн дүрэм юм. Хэдийгээр би автобусанд суух нь маргаангүй үнэн ч зогсож буй буудал дээр маань өөр өөр чиглэлтэй олон төрлийн унаа их ирдэг тул юунд суухаа шийдэл үл чадна. Одоо ч цаг сайхан болоод микро, троллейбус, бүр такси ч хүртэл явдаг болж. Харин хаа хүрэх унаанд суух нь зөвхөн миний бас чиний л хэрэг. Гэхдээ нэг юмыг сануулахад үйлчилгээнд явж байгаа унаа хэзээ ч үнэгүй байдаггүй гэдгийг би сайн мэднэ. Хэрэндээ хөөрхөн төлбөртэй тул аялалд авч гарсан хэдэн төгрөгөө буруу унаанд зарцуулчихгүйн тулд суухаасаа өмнө ...

Хайр

Хүн бүрийн зүрх хайрыг экспортлож, хайрыг импортлохоор бүтээгдсэн учир хүссэн хүсээгүй хайрыг эрэлхийлнэ. Би ч ялгаагүй, та ч ялгаагүй бид бүгд л хайрын бүтээгдэхүүнүүд тул хайрыг харамгүй тарааж хайраас ханатлаа ундаалах эрхтэй. Тэгвэл бидний яриад байгаа хайр маань яг юу юм бол? Хайр хэзээ ч дуусашгүй амьдралын хөдөлгүүр мэт. Хүнийг хорвоод авч ирэн, хорвоогоос халихад үлддэг ганц зүйл ч юм шиг. Надад сайхан машин, орон байр, хүний энгийн хэрэглээ байхгүй байсан ч би би хэвээрээ л байх болно. Эсвэл дэлхий дээрх хамгийн баян хүн болж хүн бүрийн атаархдаг амьдралаар амьдарлаа ч би хэзээд би л байна. Гэвч юу гээч? Надад хайр байхгүй бол БИ гэдэг маань хэн ч биш. Би мянга сайхан харагдаж, хүн бүр намайг бишрээд, хүсэл мөрөөдөл бүхэн минь бүгд биелэлээ оллоо ч надад хайр байхгүй бол би хэн юм бэ? Намайг хайрладаг хүмүүсийг эргүүлэн хайрлах амархан, харин түүнээс илүүгээр намайг хайрлаагүйг нь ч би хайрлах хэрэгтэй бус уу... Учир нь хайр хэзээ ч дуусдаггүй.

2-14

2 сарын 14 Энэ өдрийг хэдэн жилийн өмнөөс монголчууд нилээн өргөн тэмдэглэдэг болжээ. Залуусын хувьд аль 2 сар эхлээд л энэ л өдөрт бэлддэг мэт бүгд л дор дороо гэгэлзэнэ. Бэлэг зардаг дэлгүүрүүдийн ашиг төдий чинээгээрээ ч нэмэгддэг нь нууц биш. Өдөржингөө л гадуур хос залуус хөтлөлцөн алхаж гудамжийг дүүргэн хотын нэгэн өдрийн амьдралыг өөрөөр чимэнэ. Орой, бүр нилээн орой болчихоод байхад гудамжинд хөдөлгөөн тасрахгүй, баярын уур амьсгал хэрэндээ л оройн жавар үргээн хос залуусын сэтгэлд улам цог нэмэх шиг. Хаашаа л харна хосууд, ёстой л ганцаараа яваа нэгэнийг сэтгэлээр унатал нь жаргалтай гэрэлтэж ирээдүй өөд хамтдаа алхаж буйгаар төсөөлөгдөнө. Гэвч энэ л өдөр ганц бие хүн бүр миний насан туршдаа хайрлах ханхүү, гүнж маань хаана яваа бол хэмээн зүрхнийхээ гүнээс түүнийгээ хайн ганцаардлыг хамгийн ихээр мэдэрдэг мэт. Хүмүүс бид жилд ганц болдог Валентинаар л хайрыг санан дурсаж, биендээ илэрхийлдэг биш өдөр бүр алхам тутамдаа хайраар амьсгалаасай гэсэндээ л мөхөс миний бие үүни...

Бодрол

Хүний амьдрал хэсэг хугацаанд үргэлжлээд л хэзээ нэгэн цагт мөнх бусыг үзүүлдэг нь ойлгомжтой ч хэн ч өөрийн үхэх өдрийг хэлж үл чадна. Маргааш өглөө орон дотроо амьд сэрэх нь эргэлзээтэй энэ дэлхий дээр миний хувьд үүнийг бичиж байгаа маань, таны хувьд бол миний бодлыг уншиж байгаа нь маш үнэ цэнэтэй цаг хугацаагаа зориулж байгаа хэрэг мөнөөсөө мөн. Хэдийгээр тийм ч бид энэнээс хэрэггүй зүйлсд түүнээс ч их хугацааг зарцуулдаг нь үнэн. Хүний амьдрал нэг талаас харвал хангалттай урт ч юм шиг, гэтэл нөгөө талаасаа дэндүү богинохон шүү дээ. Хүсч байсан бүхий л зүйлсээ амжуулж, хангалттай сайхан амьдарлаадаа гэж хэлэхэд хэрэгцээтэй бүхий л зүйлсээ хийх хугацаа маань бидний өмнө байна. Өтөлж, олон хүүхдийн өвөө эмээ болчихоод саяхан л залуу байж дээ гэж хэлэхдээ үр ачдаа хийсэн зүйлсээ харуулан нүүр бардам амьдрахын тулд оройтохоосоо өмнө яг л одооноос эхлэн чамд харьяалагдах бүхий л цагаа хий юманд бүү зарцуул гэж найзын хувьд зөвлөе. Миний ажиглаж байгаа харамсалтай зүйлсийн нэг бол бидн...

Бөмбөг бөөрөнхий юу?

Бөмбөг бөөрөнхий юу? Та бөөрөнхий юу? Хэхэ энэ шал утгагүй асуулт юм шиг... Бөмбөг бол мэдээж бөөрөнхий. Харин та ямар вэ? Альваа асуудал гарах үед таны толгой яаж ажилладаг вэ? Газар дээр нь шийдчихье гэдэг үү? Оронд нь за дараа болъё гээд хойшлуулахыг хүсдэг үү? Асуулт таньд ойлгомжтой байв уу? Яанаа баахан асуулт тавьчихав уу? Үгүй ч юм уу? Дээрх хэсэг таньд эхэндээ ойлгомжтой юм шиг байснаа сүүлдээ ойлгомжтой ч биш, ойлгомжгүй ч биш болоод явчихсан биз дээ. Энэ чинь л нөгөө бөөрөнхий шүүдээ. Би гэртээ өөрийнхөө desktop- г нээг их хайгаад байдаггүй. Учир нь миний ажлын ширээн дээр одоо 2 жил болж байна. Харин түрүү жилийн төрсөн өдрөөр өөртөө авсан мини сагсны бөмбөгөө хайх гэж гэрээ буулгах нь холгүй өнгөрдөг шүү. Амьдрал дээр ч гэсэн бид асуудлыг бөөрөнхийлөөд л яваад байвал хүмүүс биднийг ямар байр суурьтай байгааг мэдэх аргагүй болно. Асуудлыг оновчтой шийдвэрлэх арга бол асуудал үүсгэхгүй байх явдал мөн. Гэтэл бид хүн л болсон хойно үргэлж асуудлын далайд сэлж байдаг би...

Монгол стандарт

Зурагтаар ойрд “Монгол стандарт” гэж реклам суваг солих болгонд залхтал цацагдаж байна. Яг юуг сурталчилаад байгааг нь мэдэж байгаа боловч энэ нэр нь их утга учиртай баймаар санагдлаа. Стандарт гэдэг үгийг бид орчуулгагүйгээр хэрэглэсээр байгаад чихэнд нэгэнд дасал болчихсон хэдий ч энэ үгний цаана асар их ухагдахуун нуугдаж байдаг. Ялангуяа Монгол гэдэг үгтэй холбогдох юм бол бүхэл бүтэн Монгол үндэстний ямар нэг зүйлийг тухай ярьж байна гэсэн үг. Тэгвэл энэ үгийг сонсоод таны толгойд юу хамгийн түрүүнд буудаг вэ? Яг үнэнийг хэлэхэд миний тархинд ямар нэгэ дүрс энэ үгийг сонссоны дараа харагдахгүй байна. Гэтэл Герман стандарт гэвэл хажууд нь шал өөр юм бодогдоно. Япон стандарт, Америк стандарт гэдгийн цаана дэлхийн ихэнхи хүний тархинд нийтлэг нэг зүйл бодогдоно. Харамсалтай нь Монгол стандартыг мэдэх хүн ховор ажээ. Бид хүнтэй цаг болзохдоо монгол цагаар биш шүү гэж хэлдэг маань бидний стандарт болчихоод байна, бид эвдэрхий машинийг засахдаа монголчилчихъё гэж хэлдэг маань манай ...

Хэлэх амархан, Хийх ч амархан

Бид аль бага байхаасаа л олон зүйлсийн талаар ярьж эхэлсэн. Би лав бага байхдаа цагдаа болно, онгоцны нисгэгч болно гэж бодож, цэцэрлэгийн найзууддаа ярьж явлаа. Яахав бага байсан болохоор ч тэр юм уу мэддэг мэргэжлүүд их цөөхөн тэгээд сонгосон сонголт нь ч явцуу байж ээ. Жаахан томроод 10 жилийн 4,5 дугаар ангид орлоо. Тэр үед компьютер гэж нэг их гоё юм энд тэнд харагдаж эхлээд, зарим найзууд ч авч эхлэв. Тэгэхээр нь эгч нар, зарим найзуудтайгаа ярьж байгаад ерөөсөө л програмист болъё гэж шийдчихээд бас хэдэн жил таньдаг мэддэг хүн болгондоо амныхаа зоргоор ярьдаг байлаа. Хаана л шинэ программ софт байна тэрийг сонирхоод, юу ч мэдэхгүй юм байж айхтар юм их л ярьж явлаадаа. Одоо ч гэсэн том том юм их ч бодож санаа нийлдэг хүмүүстэйгээ их том том ярьнаа. Гэхдээ энэ 19 жилийнхээ туршлагаас харахад хүн ихэнхидээ яг ярьдаг шигээ байж чаддаггүй юм байна. Мэдээж яг ярьсандаа байж, ихийг амжуулчихсан өөрөөр хэлбэл хоншоортой хүмүүс байдаг лдаа. Тэд ер нь бол гүйцэтгэл тал дээрээ их сайн аж...

Наран манддаг, Наран жаргадаг...

Саяхан гадаа цаг агаар үнэхээр сайхан байсан тул гадуур баахан алхлаа би. Өдөржин хотын төвөөр хүн амьтантай уулзаж бас бус ажил амжуулчихаад эртхэн харья гэж бодоод бас л алхаж явлаа. Тэр өдөр нээг их үүлгүй ер нь их гоё байсан юм. Тэгээд алхаж байгаад харах үед жаргах гэж байгаа шаргал наран миний зүүн урд тодоос тод харагдав. Яг тэр үед надад “Наран манддаг, Наран жаргадаг” гэсэн энэ үг аманд орж ирдэг юм байна. Үргэлжлүүлэн алхаж байхдаа би бага байхдаа таатаг байсан “Өглөө 4 хөлтэй, Өдөр 2 хөлтэй, Орой 3 хөлтэй” гэсэн оньсогыг санаад бодож эхэллээ. Хүний амьдралыг нэгэн өдөртэй зүйрлэвэл шинэ хүн мэндэлж хорвоо дээр нэгэн наран мандан, өсч торнин үд хүрэх замдаа сурч боловсрон амьдралынхаа зорилгыг давхар тодорхойлно. Үд дээр нар хамгийн их илчтэй байдагийн адилаар хүн ч гэсэн 2 хөлтэй байх үеддээ л хамгийн ихийг амжуулж, байдаг бүхий л бололцоогоо дайчлан ажиллах ёстой. Мэдээж 3 хөлтэй болсон ч бид ихийг амжуулж чадна лда гэвч үдээс хойш нар ер нь л доошлох чигтэй байдаг шүү ...

Tа бол бэлэг

Та бол бэлэг. Үүнийгээ мэддэг эсвэл мэддэггүйгээс тань үл хамааран та бэлэг хэвээрээ л байх болно. Бодоод үзье л дээ. Эхийнхээ хэвлийд бүрэлдэн бий болох цагаасаа л авхуулаад та Бурханы эцэг эхэд чинь өгсөн бэлэг байсаар л ирсэн. Тэдний амьдралд та үнэхээр бэлэг болон ирсэн шүү дээ. Удалгүй томроод хэлд, хөлд орон дахиад л бэлэг барьсан. Анх ааваа, ээжээ гэж хэлэхэд чинь тэд хичнээн их баярласан бол? Эцэг эх, гэр бүлээс гадна та мөн найз нөхөддөө, цаашлаад оршин байгаа нийгэмдээ ч гэсэн бэлэг нь юм. Таны байгаа байдал, таныг тодорхойлж буй бүхий л зүйлс бусдын хувьд бэлэг, харин сайн нь байх уу аль эсвэл муу бэлэг байх уу гэдэг сонголт цэвэр таниас шалтгаална. Мэдээж бэлгийг хүн бусдад баяр баясгалан, аз жаргал хайрлахын тулд л халуун дулаан сэтгэлээрээ бэлэглэдэг. Бэлэг авчихаад урвайж байсан хүнийг би лав амьдралдаа үзээгүй. Тэгвэл бэлэг учраас та бусдад аз жаргал, инээд хөөрийг авч ирэх ёстой бус уу? Харин та яг одоо бодоод үзээрэй та үнэхээр сайн бэлэг байж чаддаг уу? Энэ л...

Блог нээсэн сэтгэгдэл...

Өөрийнхөө үзэл бодлыг бичих блогоо нээлээ... Мэдээж хүн болохоор би дотроо байдаг ч юм уу, бодож явдаг зүйлсээ бусадтай хуваалцахыг хүсдэг. Тиймээс энэ надад туслана гэж найдаж байна...